Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, давхардсан орон тоог цэгцлэх шийдвэрүүд эхнээсээ гарч байна. Нийслэл, дүүргийн ИТХ-ын бүтцийн орон тооны хязгаар, Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаар, аймаг сумын ИТХ-ын бүтцийг шинэчлэн тогтоолоо.
-Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй,
-Аймгийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 8-12,
-Сумын ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 3-4,
-Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны хязгаарыг 8-21 байхаар тогтоолоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна