БНСУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ


БНСУ-д COVID-19-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, хязгаарлалт сулруулснаар 11 дүгээр сард ажилгүйдлийн түвшин буурлаа.

Ажилгүйдлийн түвшин аравдугаар сард 3.2 хувь байсан бол 11 дүгээр сард 3.1 хувь болж буурсан байна. Ажил эрхлэлт өмнөх оны мөн үеэс 553 мянгаар нэмэгдэж, ес дэх сардаа дараалан өслөө. сүүлийн үед тус улсад шинээр COVID-19-ийн халдварын тохиолдол, нас барах хүний тоо нэмэгдэж, “Omicron” хувилбар бүртгэгдээд байгаа юм.

Үүнээс шалтгаалан 2022 онд хөдөлмөрийн зах зээл эргэн тогтворгүй байдалд орох төлөвтэй болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна