Ирэх 17-ны өдөр Засгийн Газар хуралдаж 17-нөөс эхлэн энэ он дуустал хэрэгжих чанга дэглэмтэй журмыг танилцуулахаар болсон байна.
Энэхүү журмаар 6 хүртэлх хүн уулзаж болох гадуурх уулзалт цуглааныг 4 болгох, цагийн хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулж буй хоолны газар, кафе зэрэг олон нийтийн үйлчилгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл эсвэл 22 хүртэл болох магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
Өнөөдрийн 00 цагийн байдлаар 7850 тохиолдол бүртгэгджээ. Мөн Омикрон шинэ вирусны халдвар авсан нийт 128 тохиолдол бүртгэгдсэн.
Тус улсад ирэх долоо хоногоос "Хэвийн амьдралдаа эргэн орох журам" зогсоохоор болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна