Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАН, АН нэгнээ намнасан бичлэг, зураг, эвлүүлэг гээд янз бүрийн зүйлсийг тарааж ёстой л нэгнийхээ долоон булчирхайг дэлгэх шиг болсон. Тиймдээ ч өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатараас эхлээд Хурлын дарга Б.Сэмжидмаа нарт дүүргийнх нь иргэд итгэх итгэл алдарсан нь үнэн.
Учир нь өнгөрөгч орон нутгийн сонгуулиар МАН ялсан даруйдаа Хувьсгалт намын төлөөлөгч Магнайбаяр гэгчийг МАН-д элсүүлж хариуд нь Зуслангийн дарга маягийн хэдэн төгрөгний төсөвтэй албан тушаалаар тохиролцсон. Энэ тохироог өнөөх Иргэдийн хурлын дарга, Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга гэх Б.Сэмжидмаа хийсэн байдаг.

Ер нь Баяртулгын Сэмжидмаа гэх эмэгтэйн талаар яриад байвал дуусахгүй л дээ. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга байхдаа осол хийж нэг хүн амь насаа алдсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн төлөөлөгч, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Гангамөрөнтэй хамтарч Сонгуулийн хар машиныг хакердах, асуудлыг хөөцөлдөж бичлэг нь хүртэл ил болж байсан. "Их санасан хүнд төрийн жолоо бүү атгуул" гэгчлэн Б.Сэмжидмаа Нийслэл, дүүрэг орон нутагт аль альд нэр дэвшиж иргэд түүнийг дэмжилгүй унагаасан хэдий ч намын дэд дарга гэх местээ ашиглаж УИХ-ын гишүүн "ОРГИЛ"-ын Ганбаатар даргатайгаа ярилцан байж Хурлын дарга болсон. Хурлын дарга болсон цагаас хойш түүний орлого 7 дахин нэмэгдэж, татвар төлөгчдийн мөнгөнөөс Баянгол дүүргийн Монгол Ардын Намд өгөхөөс эхлээд олон үйлдэл хийсэн.

9 дүүрэг 21 аймагт аймаг, орон нутаг, сум, дүүргийн хурлын дарга нар дундаас Б.Сэмжидмаа шиг дэвшсэн сонгууль бүрдээ ялагдсан атлаа албан тушаал авч бэл бэнчингээ нэмдэг, намын квот нэрээр амьдардаг даварсан нөхөд хэр байдаг вэ?
Бид холбогдох мэдээ мэдээлэл, баримтуудыг цуглуулан үргэлжлүүлэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна