Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гал түймрийн нийт дуудлагын 28.2 хувийг яндангийн цонолт буюу пийшин, зуухны галлагаатай холбоотой гал түймрийн дуудлага эзэлж байна.
Иймд иргэн та өөрийн өмч хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангийн хэсэгт галд тэсвэртэй, шатдаггүй материал байрлуулан гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна