Омикрон хувилбар Европт "гэрлийн хурдаар тархаж", ирэх оны эхээр Францад давамгайлах хандлагатай байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс хэлжээ. Франц улс Их Британиас орж ирэх хүмүүст хатуу хязгаарлалт тогтоосон байна.
Их Британид гурав дахь өдрөө дараалан коронавирусний халдварын 93,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 15,000 орчим нь омикрон хувилбар байна.
Европ даяар эрүүл мэндийн ажилтнууд халдварын давлагаанд бэлдэж байгаа аж.
Герман, Ирланд, Нидерланд улс халдварын давлагааг зогсоохын тулд баасан гарагт нэмэлт хязгаарлалт тогтоохоо зарлажээ.
Герман улсад баасан гарагт халдварын 50,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах "бидний өмнө нь нүүр тулж байгаагүй сорилтод бэлтгэх хэрэгтэй байна" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна