Ш.Булганням: Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна


Хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч болон ээж нь мэдээлэл хийлээ.

Охины ээж Ш.Булганням "Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа. 

Саяхан дүүргийнхээ эмнэлэгт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Архангай аймгийн таван эмч үзээд урагдал байна гээд, Аймгийн шүүх эмнэлэгт хоёр эмчид үзүүлэхэд ч урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэлээ" гэлээ.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох "Энэ хэрэг Архангай аймагт гарсан. Хүүхдийг үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд урагдал байхгүй гэж гараад байгаа. Мөн охины ээжийг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнг томилсон" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна