ДЭМБ: Улс орнуудад зул сарын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний шинэ хувилбар болох Омикрон хувилбар нь дэлхийн 89 оронд илэрсэн тухай мэдэгдлээ.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын тэргүүн даваа гарагт Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр улс орнуудад зул сарын баярын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом хэлэхдээ, “Коронавирусний Омикрон хувилбар “дельта”-гаас хурдан тархаж байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл омикрон хувилбар нь улс орнуудад давамгайлан тархсан хувилбар болох төлөвтэй байна" хэмээн мэдэгджээ.

Мөн омикрон нь вакцинжуулалтын түвшин өндөр, хүн амынх нь дийлэнх хувь нь “Ковид-19”-өөр халдварлаад эдгэрсэн орнуудад ч хурдацтай тархаж байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр "Бид бүгд хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэж байна. Зул сарын баяр дөхсөн энэ үед улс орнуудын удирдагчид нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргахыг хүсэж байна" гэж байр сууриа илэрхийлжээ.

Тедрос Аданом вакцины тэгш бус хуваарилалтад шүүмжлэлтэй хандаж байгаагаа дахин илэрхийлсэн юм. Бүс нутгуудад омикрон хувилбарын халдварын тохиолдол 1-3 хоногт хоёр дахин нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна