Б.Бат-Эрдэнэ: Хуурамч шатахуун худалдаалж байвал арга хэмжээ авна


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуурамч шатахуун борлуулж буйг эсэргүүцэн хяналт шалгалт хийнэ гэдгээ зарлаад байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ:

“Хуурамч шатахуун борлуулж байж болзошгүйг нягтлах хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Хэрэв хуурамч шатахуун худалдаалж байвал арга хэмжээ авна. Бүтэн жил хөөцөлдөж байгаа хуульд зааснаас бусад (Тусгай) зөвшөөрөл цуцлах асуудал нийслэл дээр хэрэгжиж эхэллээ. Одоо үндэсний хэмжээнд шахаад явна. Удахгүй бизнес эрхлэгчдийн цагийн хязгаарлалтыг төр хийдэггүй байх, хяналтын олон байгууллага тогтолцоог халж нэг болгох гээд ажлууд хийгдэнэ. Жинхэнэ Шударга өрсөлдөөнийг бий болгоно” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна