Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 42 байр орон сууцны 11 давхарын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 22:21 цагт алба хаагчид хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:45 цагт очиход иргэн Б/23 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11 давхарын тагтнаас дүүжлэгдсэн байсныг тус байрны хойд талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллахад 22:50 цагт үсэрч аврах тавцан дээр унасныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын их эмчид 23:03 цагт эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна