Б.Сайнбаяр​: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун Улаанбаатар луу оруулж ирж байна


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээллээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Төрөөс арванхоёрдугаар сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өссөн. Ажлын хэсгийн хяналт, шалгалт тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо муутай байдаг нь болж байгаа. Орон нутаг буюу Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун оруулж ирж байна. Бид чанаргүй шатахууны асуудлаар хяналт шалгалт хийхэд маш их зөрчил илэрч байсан. Хилийн шалгалт сул байгаа учир чанарын шаардлага хангаагүй шатахуун Улаанбаатар хот руу орж ирж иргэдийг хохироож байгаа юм. Хяналт шалгалтыг тогтмол хийх хэрэгтэй. Төр ажлын хэсэг байгуулж байна гэсэн нэрийн доор хайхрамжгүй ханддаг. Мөн импортлогч байгууллага шалтгаангүй үнэ нэмсэн. Саяхан дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд бид ойлгосон. Гэтэл одоо эргээд дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа. Гэвч Монгол Улсад шатахууны үнэ буурахгүй байна. Үүнд бид хяналт шалгалт хийж шаардлага хүргүүлэх хэрэгтэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна