БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлнэ


БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж байгаа билээ.

Тэгвэл БНСУ-ын эрх баригчид 69 настай Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр Пак Гын Хэгийн нэр шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад орсон байна. Ерөнхийлөгч асны эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүмүүнлэгийн үүднээс өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.

Пак Гын Хэ энэ онд нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр 2019 онд мөрний мэс засалд орсон юм. Пак Гын Хэд 2018 оны долоодугаар сард анхан шатны шүүхээс авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны (16 сая ам.доллар) торгууль ногдуулсан билээ. Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна