Өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамнаас ирэх оны 1 сарын 3-ны өдрөөс эхлэн сургуульд суралцаж буй 6-18 насны гадаад иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулна гэж мэдэгдлээ.
Үүний тулд урт хугацааны виз F-4 олгохоор болжээ.
Тэд урд өмнө нь эцэг эхийн дагалдан F-1 виз авдаг байсан ба хэрвээ эцэг, эх нь визээ сунгуулж чадахгүй бол хүүхдүүд нь хамт Өмнөд Солонгосоос гарахаас өөр аргагүйд хүрдэг байжээ.
Шинэ систем хэрэгжиж эхэлснээр хүүхдүүд ахлах сургуулиа төгсөх хүртлээ Солонгос улсад суралцах,цаашид ажиллаж,амьдрах эрх нь эцэг эхийн визний байдал,оршин суух хугацаанаас үл хамааран нээлттэй болох юм байна.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ сургуульд сурч байх хугацаанд нь оршин суух хугацаагаа сунгах зөвшөөрөл авч, сургуулиа төгсөх хүртэл нь асран хамгаалагчаар амьдрах боломжтой болох нь.
Өнгөрсөн сарын эцсийн байдлаар ийм байдлаар түр амьдрах эрх авсан иргэдийн тоо 20 мянга орчим байна гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
117.111.24.3
Орчуулсан хүн нь гүйцэт утгаар нь орчуулна уу? Бусдыг худал мэдээллээр төөрөгдөлд оруулах хэрэггүй. Журмаа дахиад унш Бүх гадаад иргэд биш тодорхой заасан хятад ба солонгос үндэстэй гадаад улсын иргэд гэж байгаа шүү !!!!!!!!!
Хариулах