Өмнөд Солонгосын иргэн шинэ оны эхний өдөр хил давж Хойд Солонгос руу нэвтэрсэн байна.
Өмнөд Солонгосын цэргийн штабын мэдээлснээр нэгдүгээр сарын 1-ний 21:20 цагт нэгэн иргэн (эрэгтэй, эмэгтэй нь тодорхойгүй) өндөр бэхлэлттэй хилийн шугамыг давж байгааг хяналтын төхөөрөмжөөр илрүүлжээ.
Хоёр Солонгост хил зөвшөөрөлгүй давах нь хууль бус бөгөөд түүнийг баривчлахаар цэргүүд илгээсэн боловч олоогүй аж. Улмаар Өмнөд Солонгосын талаас тухайн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор Хойд Солонгос руу мэдэгдсэн ч хариу өгөөгүй байна.
Хоёр Солонгосын 248 км урт, 4 км өргөнтэй хилийн бүс нь дэлхийн хамгийн аюултай зэвсэглэсэн бүсүүдийн нэг бөгөөд хоёр талдаа өргөст тор, танк эсэргүүцэгч газрын мина, хүнд зэвсэглэсэн цэргүүдээр хамгаалагдсан.
1990-ээд оноос хойш нийт 34 мянга орчим иргэн Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэж байсны ихэнх нь Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудаар дамжсан байна. Харин Өмнөдийн иргэн Хойд Солонгос руу дүрвэх нь ховор тохиолддог.
Хойд Солонгос 2020 оны эхэнд цар тахлын улмаас бүх хилээ хааснаас хойш нээгээгүй байгаа бөгөөд тус улсын нэг иргэнээс КОВИД-19-ийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан хоёр сарын өмнө онц байдал зарласан.
Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард Умард Солонгосын цэргүүд далайд төөрсөн Өмнөд Солонгосын загас агнуурын ажилтныг буудаж, цогцсыг нь шатаасан. Энэ явдалд Сөүл бухимдаж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Хариуд нь Умард Солонгос коронавирусний халдвар алдахаас сэргийлэх зорилгоор арга хэмжээ авсан хэмээн уучлалт гуйсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна