Дүүжин тээврийн төслийг зогсоож байгаа гэх мэдээлэл яваад буй. Энэ талаар тухайн үеийн Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсож байгаа гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулагдсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж, шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж, яам Нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ. Түүнээс биш Засгийн Газрын хурлаар хэлэлцээд баталсан зүйлийг зогсоохгүй.
Хамгийн зөв шийдвэрийн нэг энэ шүү дээ. Газар чөлөөлөлт бага, байгальд ээлтэй, сүүлийн үед дэлхийн олон хот энэхүү шийдлийг ашиглаж байна. Нийтийн тээврийн салбарт хийх шинэ хэд хэдэн шийдэл байгааг тодорхойлсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна