О.Батбаяр: Вакцины нэмэлт тунд хамрагдсанаар Омикрон хувилбараас хамгаалагдана


Эрүүл мэндийн яамнаас вакцины нэмэлт тун болон Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчаас эхний шинжилгээгээр 120 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн учраас халдвар тархах эрсдэлтэй байсан. Ингээд дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагчид нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан гэсэн үг. Одоогийн байдлаар тэдгээр алба хаагчдаас Омикрон хувилбар илрээгүй байна. Энхийг сахиулагчдаас нэмж халдвар илэрсэн тул тэднийг 147 хоногийн хугацаатай тусгаарласан. Тусгаарлалтын хугацаа эхнээсээ дуусаж байгаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 нислэг орж ирсэн. Эдгээр нислэгээр 9,523 зорчигч ирсэн бөгөөд эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд дунд үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд одоогийн байдлаар Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.

Өмнөд Африкын Бүгд Найрамдах улсад хийгдсэн судалгаа дэлхийн олон орны судлаачдыгн анхаарлыг татаж байна. Энэ судалгаагааар өмнө нь халдвар авч өвчилсөн, вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбарын давалгааны үед хүндрэл, нас баралт багатай байна.   

Маш олон судлаачид вакцины үед үүссэн болон өвчилсний дараа үүссэн дархлаа Омикроныы вирусыг танихгүй хүндрэл үүсгэж байна гэдэг айдастай байсан. Тэгвэл ӨАБНУ-д хийсэн судалгаа болон Их Британи дахь давалгаагаас харахад вакцин харьцангуй үр дүнтэй байна.

Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдсанаар халдвараас сэргийлэх, хүндрэлийг бууруулах боломжтой болох юм" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна