-За энэ өдрийн мэнд хүргье. Зав гаргаж уулзсанд баярлалаа.
-Танай хамт олонд ч баярлалаа.
-
Тэгэхээр Зэвүүн яриа нэвтрүүлэг ковид, бас сонгуультай холбоотойгоор түр хойшлох шиг боллоо. Зав зай их байв уу? Ойрын үед юу хийв?
- 6 сараас хойш нэвтрүүлгээ сонгуультай холбож бас төлбөр мөнгөтэй нэвтрүүлэг болгомооргүй байсан учраас "Зэвүүн яриа" нэвтрүүлэг 9 сар хүртэл завсарласан байгаа. Яг завсарласан үеэр Шүүдэрт ургасан цэцэг гээд уран сайхны киноны гол дүрд тоглоод их л завгүй, амаргүй зуныг өнгөрүүллээ дээ.
-Тийм үү. Өөрийн чинь хувьд ер нь анхны кино юу?
-Тэхх. Миний гол дүрд нь тоглосон бүрэн хэмжээний анхны кино.
-Гол дүрд нь тоглох хэр байв?
-Миний анхны авсан гол дүр маань эсрэг дүр. Манайхны хэллэгээр бол муу хүний дүр байсан учраас их сонирхолтой байсан. Хүмүүс үзээд "Өө нөгөө Зэвүүн яриагийн Оргил" гэж харахгүйгээр яасан айхтар дүрд тоглоо вэ о танисангүйшд ээ" гэж харуулахын тулд л тоглосон доо.

-Кинонд тоглоно гэдэг амаргүй л ажил байх. Ялангуяа өөр шиг чинь анх удаа гол дүрд тоглож байгаа хүнд бол загнуулж, чадахгүй зүйл их гарахаас эхлээд зөндөө асуудлууд байсан уу?
-Байсаан. Би чинь Зэвүүн яриа нэвтрүүлгээ өөрөө хийдэг учраас намайг загнах хүн байхгүй. (инээв) Харин кино бол шал өөр юм байна лээ. Би нэг хэсэгт дээр сайн байлаа гэхэд найруулагч болохгүй байна гэнэ. Дараа нь би энэ хэсэг дээр аймар муу байлаа гэхээр найруулагч сайн байлаа гэх нь маш хүнд байсан. Гэхдээ анхных гэхэд тийм аймар загнуулж хамт олондоо гай болоогүй ээ. (инээв)
-Өөрийн чинь тоглосон кино кино театруудаар гарч байгаа. Нууц биш бол киноны агуулгын талаар хуваалцаж болох уу?
-Товчхон хэлэхэд бэлгийн цөөнх хүмүүсийн талаар, мөн хүчирхийлэл ямар үр дүнд хүрдэг гэдэг талаар бодит явдлаас сэдэвлэн хийсэн байгаа.
-Тэгэхээр өөрийн чинь гол дүрд тоглосон кинонд бэлгийн дарамт, хүчирхийлэл, +18 хэсгүүд агуулагдсан гэж ойлгохнээ.
-Тийм ээ. Манай кино насанд хүрэгчдэд зориулсан адал явдал, триллер төрөлд багтаж байгаа.
-Дээрээс нь өөрөө эсрэг дүрийг бүтээсэн гэхээр энэ бүх хэсгүүдэд нилээдгүй гарж таарахнээ.
-Хүмүүс үзвэл мэдэх боломжтой. (Инээв)
-За киноны хувьд иймэрхүү байдаг юм байна. Одоо хувийн амьдралын талаар хэдэн асуулт асууя. Өөрөө найз охин, эхнэртэй юу?
-Найз охинтой болсоон.
-Оргилын сонголт ямархуу охин байв?
-Намайг үргэлж өөрийнхөөр минь байлгадаг. Миний ээж эгч шиг зан авиртай. Намайг ерөнхийд нь залж явдаг тийм л бүсгүй байгаа даа.
-
Сүүлийн асуулт. Зэвүүн яриа нэвтрүүлгээр муу ч хэлүүлж, сайнаар ч магтуулж явсан хүний хувьд Язгуур.мн-рүү зочилдог залууст хандаж уриалга гаргаж болох уу?
-Тэгэлгүй яахав. Юуны өмнө залууст үнэн зөв шударга мэдээлэл хүргэж байгаад баяр хүргье. Үнэн зөв шударга, ашгийн бус мэдээлэл хүргэх нь гол зорилго учраас мэдээлийн сайт, телевизийн ажиллах гол зарчим миний хувьд адилхан гэж боддог. Тэр ч утгаараа бүхний тод жишээг танай сайт болоосой гэж хүсч байна. Залуучууд бид баталгаатай эх үүсвэртэй танай сайтых шиг хурдтай хүчтэй залуусаас мэдээлэл авдаг байгаасай. Та бүхэндээ намайг урьж оролцуулсанд баярлалаа ажлын амжилт хүсье.
-Танд ч бас баярлалаа. Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл бичигдээгүй байна