​Казахстаны Засгийн газар онц байдал зарлалаа


Казахстаны ерөнхийлөгч Лхагва гаригийн өглөөнөөс эхлээд хоёр долоо хоногийн онц байдал зарлалаа. Тодруулбал, шинэ оны эхний өдрөөс эхлээд шатахууны үнэ өссөн тул ард иргэд бослого гаргаснаар Төв Азийн хоёр бүс нутагт онц байдал зарлав.

Тус улсын хамгийн том хот болох Алматы хотод жагсагчид цагдаа нарын машиныг шатаасан байна. Иргэд тарахаас татгалзаж, олон мянган хүн рүү цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат ашигласан томоохон хэрэг боллоо.

Төв Азийн газрын тосоор баялаг Казахстаны хувьд эсэргүүцэл өрнүүлэх нь ховор тохиолдол байдаг. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Мягмар гаригийн орой ард иргэдэд зориулж цахимаар “Эрхэм эх орон нэгтнүүд ээ, би та бүхнийг хянамгай байж, гаднаас болон дотоод өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж байна. Иргэд болон цэрэг цагдаагийн хооронд мөргөлдөх нь хууль бус бөгөөд гэмт хэргийн замналаар явахгүй байхыг хүсье” гэлээ.

Онц байдлын дагуу хөл хорио өглөөний 7:00 цагаас оройны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн тус хугацаанд олон нийтийн цуглаан хориотой ба Алматы хот руу орж, гарах хөдөлгөөнийг зааглаж байна.

Оросын “ТАСС” агентлаг Лхагва гаригийн өглөө, ноён Токаев Казахстаны засгийн газар огцроход бэлэн байгаа гэж мэдээлсэн. Ноён Токаев парламентад улс төрийн сөрөг хүчингүй юм. Харин ерөнхийлөгч Токаев Лхагва гаригийн өглөө засгийн газар огцрох зарлигт гарын үсэг зурсан гэж “ Kazimform” агентлаг мэдээллээ.

Мөн ерөнхий сайд Аскар Маминыг огцруулж , оронд нь шадар сайд Алихан Смайловыг түр ерөнхий сайдын орлон гүйцэтгэгчээр томиллоо. Шинэ засгийн газар томилогдох хүртэл одоогийн сайд нар бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байх юм.

Шингэрүүлсэн шатдаг хий буюу нүүрстөрөгч багатай түлш “L.P.G.”-ийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал хэдэн өдөр үргэлжилсний дараа онц байдал зарласан. Засгийн газар үнийн дээд хязгаарыг санхүүгийн хувьд тогтворгүй гэж үзээд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цуцалсан. Чөлөөт зах зээлд шилжсэнээр нэг шөнийн дотор шатахууны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.

Эсэргүүцлийн бослого Жанаозен хотод Ням гаригаас эхэлсэн байна. Өмнө нь ажиллах нөхцөлөө сайжруулахыг шаардан, ажил хаяж байсан 16 газрын тосны ажилчид 2011 онд цагдаа нартай мөргөлдсөнөөр амь алдаж байсан гашуун түүхтэй. Хүний эрхийн ажилчид амиа алдсан иргэдийн тоо 16-аас илүү байсан гэж хэлсэн байдаг.

Ноён Токаев хэлсэн үгэндээ засгийн газар “L.P.G”.-ыг дахин хязгаарлана гэж мэдэгдэв. Нэг литр нь 50 тенге (0.11 доллар) буюу одоогийн зах зээлийн үнээс хоёр дахин бага байна. Гэхдээ тэрбээр залуучуудыг "амьдралынхаа зам мөрийг сүйтгэхгүй байхыг", "хайртай хүмүүсийн амьдралыг хордуулахгүй байхыг" уриалав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна