2021 оныг Монголчууд даацтай үдлээ. Зурагтаар гарч буй дарга нар нь дандаа шампансак барьж инээсэн, хэдэн нойр хоолгүй ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын хэдээ урдаа барьсан гэх мэт..
Иргэдийн хувьд ч он гаргасан даруйдаа клуб орж наргиж, нэгнийдээ он гаргах зэрэг нөгөө бидний мөрдөх ёстой "Ковидын хууль, дүрэм, журам" талаар болов.
Арга ч үгүй биз Нийслэлийн Онцгой комисс, Улсын Онцгой комисс хоёр нь шийдвэр гаргахдаа өөр хоорондоо авцалдаагүй, зөрүүтэй шийдвэр гаргаснаас болж иргэд ч залхах талруугаа хандсан. Шадар сайд нь хаана, бооно гээд байхад Хотын дарга нь нээнэ, дэмжинэ гэх...
Үүнээс болж өнөөдөр Улаанбаатар хотын дийлэнх иргэдийн хамар битүү, хоолой нь эрвэгнэсэн, толгой нь өвдсөн байдалтай ажлаа хийсэн хийгээгүй явж байна. Мөн энэ их улс төрийн буруу шийдвэр, маргаануудаас үүдэж өнөөдөр "Улаан бүс" буюу Ковидын халдвар авсан иргэдийг эмчлэж буй эмнэлгүүдийн ор дүүрчээ.
Одоо тэгээд энэ бүхнийг харахад "ЁОЛК" тэмдэглэсэн бид ч буруутай юм шиг, "НЭГ БОДЛОГО" үгүй Засгийн газар, Нийслэлийнхэн ч буруутай юм шиг.... Гэхдээ энэ бүхэн дунд нэгэн сонирхолтой шийдвэр Нийслэлийн Онцгой Комиссоос гарчээ. Тухайлбал Нийслэлийн Шуурхай Штабын дарга Р.Дагва
"2020 оноос хойш өнөөдрийг хүртэл Коронавирусын халдвар бүртгэгдсэн ажлын байр, хороо, зам талбай, бүх зүйлсийн ариуйтгал халдваргүйжүүлэлтийн санхүүжилтийг Нийслэл дааж байсан. Харин одоо бид чадахгүй. гэх утга бүхий бичиг гарган Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хүргүүлжээ."
Энэ нь юуг хэлээд байна вэ? гэхээр "Одоо бид коронавирус энэ тэр гээд явахаар хамаг мөнгөө дэмий үрэх гээд байна. Бараг иргэдийн дийлэнх нь Коронавирус тусчихлаа. Тийм учраас амь амиа бодоцгооё" гэх утгатай санагдав. Ингээ та бүхэнд тухайн бичгийг хүргэе!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна