Хотын дарга түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Сангийн сайд Б.Жавхлангийн нэр холбогддог Чингис хаан банк зэрэг банкуудыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийг хөрөнгийг байршуулж, эргүүлж өгөхгүй гурав гаруй жил болж байгааг та бүхэн мэднэ. Холбогдох албаны хүмүүс ч уг асуудлаар мэдээлэл өгч, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудыг дампуурж болзошгүй банкны тоонд оруулсан байдаг.
Тэгвэл Хотын дарга 2021 оны сүүл хэсэгт мэдээлэл хийхдээ "Надруу олон талаас, янз бүрийн дайралт ирж байгаа. Би энэ бүхэнд нугараад унадаг нь биш. Яагаад гэвэл Би Д.Сумъяабазар. Тиймдээ ч Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 2021 он дуусахаас өмнө яаралтай эргүүлэн төлөхийг холбогдох хүмүүст хэлсэн. Заавал биелүүлэх болно" хэмээн мэдэгдэж байлаа. Хотын дарга үүндээ ч хүрч 2021 он дуусахтай зэрэгцэн Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн сан руу 100 хувь шилжүүлжээ. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байсан бөгөөд өр, төлбөрийг эцэслэж гурван жилийн хугацаанд асуудал дагуулж байсан төлбөрийн асуудлыг цэгцэлсэн юм.
Гэхдээ юм ингээд дуусахгүй. Гол нь ямар нь 14 тэрбумыг 2 сарын дотор босгож дараад, ямар нь 2 сая төгрөгнөөс болж шоронд хоригдож байгаа талаар холбогдох хүмүүсийн байр суурийг асуутал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
"Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Монголбанк 14 тэрбум төгрөг зээлээд эрүүл мэндийн даатгалын сангийн ҮХОБ-нд байгаа мөнгийг хаалгасан гэдэг мэдээлэл байна. Энэ талаар Монголбанкны удирдлагуудаас тодруулна. Хэрэв үнэн бол Монголбанк яахаараа төлбөрийн чадвар нь асуудалтай байгаа банканд зээл олгодог гэх мэт асуудал үүсэх болно" гэсэн юм.
Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэлэхдээ
"14 тэрбум төгрөг өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Бид оны өмнө тус шийдвэрийг гаргасан. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж аливаа банк төлбөрийн чадавхгүй болсон үед Монголбанкнаас тусламж хэлбэрээр зээл олгоно гэсэн түр журмыг батлаад хоёр жил болж байна. Уг журмын хүрээнд нэг биш удаа банкуудад дэмжлэг үзүүлж ирсэн. Банкуудын нэрийг дурдах шаардлагагүй гэж үзэж байна" гэлээ.
Үүнээс харахад Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монгол банкнаас зээлж шийдвэрлэсэн нь тодорхой боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна