"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт гарсан галын уршгаар ажилчид түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ


Энэ сарын 6-ны буюу өнөөдөр үүрийн 05.04 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Тавантолгой" түлш ХХК-ны баруун бүсийн үйлдвэрт гал гарсан. Галыг унтраахаарГал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч, ажилласан байдаг. Галын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм.

Тэгвэл уг галд тус үйлдвэрийн ажилтан 31 настай П өртөж, галын улмаас нурууны хэсэг, 2 гарын алганы хэсэг түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс гал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 

Галын улмаас үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн нэмэлтээр нөөц 2 шугам ажилуулж, нийт 17 шугам ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна