Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъяанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс тус агентлагийн дарга Б.Ганчимэг ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг томилохоор болжээ.
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд ийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсч, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан байна.
Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн байна.
Бүтээлийн жагсаалт:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна