49 настай эрэгтэй орон сууцны 11 давхараас үсрэхийг завджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” хотхоны нэгдүгээр орц 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:24 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 11 км замыг туулан иргэн Ч /49 настай, эрэгтэй/ нь 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна