Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдварлаж үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.
Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй байдаг ба "Ковид-19"-ийн эдгэх хугацааг 10 хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу, эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтойг анхаарна уу.
Та бүхэнд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна