Хөнгөн хэлбэрээр өвдөж гэрээр эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд юуг анхаарах вэ?


Коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй болон эмнэлзүйн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдлыг гэрээр эмчлэх, түр хянах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байдаг.

Хөнгөн хэлбэрийн халдварын үед бүлээрэх, хамар битүүрэх, бие сульдах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх боловч уушгины үрэвслийн шинж тэмдэг илэрдэггүй байна.

Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах вэ?

  • Өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтэнтэй холбоотой байх,
  • Өрхийн бусад гишүүдийг халдвар авахаас сэргийлэх,
  • Ачаалал бага авах дасгал хөдөлгөөн хийх ,
  • Шингэц сайтай халуун хоол идэх,
  • Бүлээн шингэн зүйл ойр, ойрхон уух,
  • Сандарч тэвдэхгүй, тайван байх,
  • Биеийн халууныг өдөр тутам хэмжих.
No description available.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна