ОХУ тэргүүтэй цэргийн эвсэл аюулгүй байдлыг сэргээхэд туслах зорилгоор энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстан руу илгээлээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны Засгийн газрын хүсэлтээр хамтын хүчнийг пүрэв гарагт илгээсэн байна.
Энэ холбоонд хуучин ЗХУ-ын зургаан орон багтдаг. Тус хүчнийхэн нь ОХУ болон бусад үндэстний цэргүүдээс бүрддэг юм. Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Казахстанд хязгаарлагдмал хугацаанд ажиллана гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага мэдэгдлээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас "Москва Казахстан болон хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бусад холбоотнуудтай нягт хэлэлцээрээ үргэлжлүүлж, шаардлагатай бол цаашид үр дүнтэй арга хэмжээ авч шинжилж, боловсруулах болно" гэж пүрэв гарагт мэдэгдсэн.
ОХУ-ын хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага "Казахстаны хууль сахиулах байгууллагуудын терроризмын эсрэг ажиллагаанд" тусалж магадгүй гэж мэдэгдэлд дурдсан байна.
Казахстанд сүүлийн үед болж байгаа үйл явдлыг ОХУ "урьдчилан сайн бэлдсэн, зохион байгуулалттай зэвсэгт бүлэглэл хүчирхийллийн хэрэгслээр төрийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэсэн гадны өдөөн хатгалга" гэж үзэж байна.
Пүрэв гарагт Алматы хотын талбайд хэдэн зуун жагсагч цугларч, зарим нь аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдсөн гэж ОХУ-ын зарим хэвлэлүүд мэдээлж байна.
Орон нутгийн цагдаа нар "арав гаруй халдлага үйлдэгчдийг устгасан" гэж мэдэгдсэн нь зарим жагсагч амь үрэгдсэнийг илтгэж байна.
Казахстаны Дотоод хэргийн яам 2000 орчим жагсагчийг баривчилсан бөгөөд 1000 гаруй хүн шархадсан гэж мэдээлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна