Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 17 настай сурагч охин 21 настай найз залуудаа буудуулж нас барсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 31-нд Өвөрхангай аймагт болсон.
Тэгвэл амиа алдсан сурагчийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ.
Тодруулбал, талийгаач охины цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Охин тархиндаа буудуулснаас амиа алдсан нь тогтоогджээ. Мөн охины биеэс талийгаач найз залуугийнх нь байж болзошгүй эр бэлгийн эс илэрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна