Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр байгуулж байгаа Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийг томилсон.
Тэгвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн төрийн албанд 16 жилээс доошгүй ажилласан байх ХУУЛИЙН заалттай.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23-р зүйлийн 2.1-т зааснаар тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байна хэмээн заажээ.
Харин Б.Болор-Эрдэнийн хувьд төрийн албанд хоёр жил орчим ажилласан учир тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалыг хаших шаардлага хангахгүй гэсэн үг. Түүнийг 2020 оны 7-р сард Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн даргаар томилсон юм. Тухайн үед тус газрын даргаар томилогдоход мөн л эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тэнцэхгүй хэмээн шүүмжилж байсан юм.
Эх сурвалж: mass.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна