В.Путин: Казакстанд байрлаж байгаа цэргийн эвслийг хамгаалалтад авна


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын эсрэг жагсаалыг дарахад туслах зорилгоор Казахстанд байрлаж байгаа цэргүүдийг хамгаалах нь зөв гэж мэдэгдлээ.

Эмх замбараагүй байдал үүссэний дараа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн зургаан орон Казахстаны Засгийн газрын хүсэлтээр 2000 гаруй цэргийн албан хаагчаа илгээсэн.

Даваа гарагт цахимаар хуралдсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмх журам сэргэсэн гэж мэдэгдлээ.

Тэрбээр үймээн дэгдээгчдийг олон нийтийн чухал объектуудад бараг нэгэн зэрэг халдлага үйлдсэн гэж мэдэгдэж, эдгээр нь энгийн жагсагчдын дүрд хувирсан зэвсэгт бүлэглэлийн төрийн эргэлт хийх оролдлогын нэг хэсэг байсан гэж мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Жагсаалд террористууд, тэр дундаа гадаадын хэт даврагчид шууд оролцсон гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдэлдээ дурдлаа.

Олон улсын алан хядагчдын түрэмгийллийн эсрэг эвслийн арга хэмжээ зөв цагт, бүрэн хууль ёсны дагуу хөдөлсөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцоллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна