Кипрт коронавирусний "дельта" болон "омикрон" хувилбарын шинж тэмдгийг хослуулсан шинэ хувилбар бүртгэгдээд байна. Энэхүү шинэ хувилбарт "дельта" болон "омикрон"-той төстэй генийн тэмдэг илэрсэн учраас "дельтакрон" хэмээн нэрлэжээ.
Одоогоор коронавирусний шинэ хувилбар "дельтакрон"-ы 25 тохиолдол бүртгэгдээд байна. Киприйн их сургуулийн Биологийн шинжлэх ухааны профессор, Биотехнологи, молекул вирус судлалын лабораторийн эрхлэгч Леондиос Кострикис болон түүний багийнхан "Уг хувилбар эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн дунд түгээмэл тархаад байна" гэж мэдэгдлээ.
Харин Киприйн бусад эрдэмтэн Леонидос Кострикисын хийсэн дүгнэлтээс үзвэл, "дельтакрон" хувилбар нь лабораторийн бохирдлоос үүдэлтэй гэж таамаглажээ. Гэвч тэрбээр ням гарагт "Блүүмберг"-ийн цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ "Үндсэн мутациудын тухай мэдэж авахын тулд хувьслын шатыг харуулсан нэг төрлийн рекомбинантийн үр дүн биш” гэж тэмдэглэжээ.
Киприйн их сургуулийн Биологийн шинжлэх ухааны профессор, Биотехнологи, молекул вирус судлалын лабораторийн эрхлэгч Кострикис ""Дельтакрон"-ы халдвар нь коронавирусний улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн дунд илүү их тархсан. Энэ нь өөрөө "дельтакрон"-ыг лабораторийн бохирдлын үр дүн гэсэн таамаглалыг үгүйсгэж байна" гэжээ.
Нэмж дурдахад, одоогоор хэд хэдэн оронд дарааллын дагуу судалгаа хийж байна. Тэгвэл Израилд дор хаяж нэг дараалал нь "дельтакрон"-ы генетик шинж чанартай байжээ. Эдгээр судалгаа нь "дельтакрон" хувилбарыг техникийн алдаа, лабораторийн бохирдлын үр дүнгээс үүдэлтэй гэсэн мэдэгдлийг үгүйсгэж байна. "Дельтакрон" хувилбарын генүүд нь хэд хэдэн тусгай үүрэг гүйцэтгэдэг уургийн хэлбэртэй. "Омикрон" ба "дельта" нь тус бүртээ баяжуулалтын уурагт мутацитай байдаг бөгөөд энэ нь хүний эсэд нэвтрэх чадварт нөлөөлдөг. Харин үүний үр дүнд "омикрон" хувилбар илүү халдвартай болдог байна.
Эмгэг төрүүлэгчийн олон хувилбар эргэлдэж байх үед вирусний рекомбинант хэлбэрүүд үүсч болно гэж коронавирусний судалгааг дэлгэрэнгүй хийж байгаа Английн Бирмингемийн их сургуулийн профессор Ник Ломан мэдэгдээд байна.
Тиймээс Кипрээс гаралтай уг хувилбар нь вирусний геномын дараалал тогтоох явцад үүссэн "техникийн олдвор" байх магадлалтай гэж таамаглажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна