Хятадын Шиань хотод коронавируст халдвараас гадна бас нэгэн тахал тарж хатуу хөл хорио тогтоожээ


Хятадын Шиань хотод коронавируст халдвараас гадна бас нэгэн тахал тарж хатуу хөл хорио тогтоожээ.

Өвлийн олимпын үйл ажиллагаанд хятадын Шиань хотод гарсан коронавируст халдварын огцом өсөлт саад болж магадгүйг тус улсын хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.

Тодруулбал, Хятадын Шэньси мужийн төв Шиань хотод коронавируст халдвараас үүдэн 13 сая хүн хөл хорионд оржээ. Нөхцөл байдлыг коронавируст халдвар Ухань хотод тархаж эхэлсэн үетэй ойролцоо түвшинд очоод байгаа аж. Тус улсад халдварын үед дэх хөл хорионы дэглэм маш хатуу үйлчилдэг бөгөөд хоёр өдөрт нэг өрхөөс нэг хүн гарч хүнсээ, ахуйн хэрэглээний бараагаа цуглуулах зэрэг хатуу журам мөрдөгдөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн тус хотод хүний амь насанд аюултай “Haemorrhagic Fever” нэртэй халдварт өвчний тохиолдол тархаж эхэлсэн. Иймээс тус хотод хөл хориог улам чангатгаж, PCR-ийн шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээс гаргахгүй байгаагаас маш олон хүн яаралтай тусламж авч чадахгүйд хүрчээ. Мөн маш олон иргэд хүнсний хомсдолд орж, эд бараагаа хүнсээр солих үзэгдэл газар авсан тухай мэдээллүүд гарч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна