Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна


Монгол Улс шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан. Шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн юм. Энэ өдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган чуулж, бөхийн барилдаан болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна