Омикрон хувилбарт зориулсан вакцин гурван сард бэлэн болно


Коронавирусний “Омикрон” хувилбарт зориулан тусгайлан туршиж байгаа вакцин ирэх гуравдугаар сард бэлэн болно. Энэ тухай мэдээллийг Файзеркомпанийн ерөнхий захирал АлбертБурла албан ёсоор танилцуулаад байна.

Тодруулбал, Омикрон хувилбарын эсрэг хэд хэдэн вакцины хөгжүүлэлтийг хийгдсээр байна. Тэдгээрийн эхнийх нь буюу Файзер компанийн вакцин ирэх хавар эхний нийлүүлэлтээ хийнэ. Альберт Бурлагийн мэдэгдэж байгаагаар Омикроны халдвараас урьдчилан сэргийлэхэд тус компанийн үйлдвэрлэж байгаа вакцин илүү их хувь нэмэр оруулна гэв.

Мөн тэрбээр Омикроны эсрэг тус  вакцин нь бусад хувилбаруудад ч нөлөөтэй гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Одоогоор дэлхий даяар нийтлэг байгаа вакцины нэг хоёрдугаар тун гэсэн ойлголт нь "омикрон хувилбарын тархалтад төдийлөн хангалттай биш" гэж мэдэгдлээ. Тэгвэл Файзераас гадна Модерна компани Омикрон хувилбарын эсрэг тусгай вакцин үйлдвэрлэхээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.

Модерна компанийн гаргасан мэдэгдэлд цаг хугацаа өнгөрөх тусам нэмэлт тунгийн үр нөлөө аажимдаа буурах магадлалтай учраас тусгай вакцин гартал 4 дэх тунгаар дархлаажих нь зүйтэй гэсэн юм. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас хийсэн судалгаанд,  Файзер болон Модернавакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 20 долоо хоногийн дараа гэхэд Омикрон хувилбараас хамгаалах чадвар нь 10 орчим хувь болж буурсан байна.

Гэхдээ эхний хоёр тун нь халдварын хүндрэлээс хамгаалсаар байгааг судалгаагаар тогтоожээ. Харин нэмэлт тунгийн тарилга нь халдвараас 75 хувь хүртэл хамгаалж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна