Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт хоёр жилийн өмнө коронавирусний хөл хорионы үеэр албан ёсны өргөөнд зохиосон үдэшлэгт оролцсондоо уучлалт гуйжээ.
Тодруулбал, Их Британид шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй хязгаар тогтоосон үед буюу 2020 оны 5 дугаар сард Ерөнхий сайдын Даунинг Стрит дэх оффисын цэцэрлэгт зохион байгуулагдсан үдэшлэгт Борис Жонсон оролцсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилж байсан.
Лхагва гарагт болсон парламентын чуулган дээр Ерөнхий сайд үдэшлэгт оролцсоноо хүлээн зөвшөөрч, "Би уучлалт гуйхыг хүсэж байна. Сүүлийн 18 сарын хугацаанд улс даяар сая сая хүмүүс аймшигт цар тахалд амь насаа золиосолсныг би мэднэ" гэж мэдэгджээ.
Тэрбээр үдэшлэгт 25 минутын турш л оролцож "ажилтнуудад талархал илэрхийлсэн" гэдгээ онцолж үүнийг "албаны арга хэмжээ" гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Сөрөг хүчний Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер Ерөнхий сайд Борис Жонсоныг огцрохыг уриаллаа. Тэрээр "Үдэшлэг дууссан, эрхэм ерөнхий сайд аа. Надад ганц л хариулт авмаар байна. Их Британийн ард түмэн түүнийг хөөх үү? Түүний нам нь хөөх үү? Аль эсвэл өөрөө ном журмын дагуу огцрох уу?" гэж парламентын хурлын үеэр сайдад хандан хэлжээ.
2020 онд Даунинг-стритийн 10 гаруй албаны байруудад зул сарын баярын үдэшлэг, цуглаан зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан. Засгийн газар энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна