АНУ-ын Дээд шүүх ажлын байран дахь вакцины мандатыг хориглолоо


АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Жозеф Байдены томоохон компаниудын ажилчдыг вакцинд хамруулах юм уу, маск зүүж, долоо хоног бүр шинжилгээнд хамруулахыг шаардсан дүрмийг хориглолоо.

Тус улсын дээд шүүхийн шүүгчид Жозеф Байдены бүрэн эрх засаг захиргааны эрх мэдлээс хэтэрсэн гэж мэдэгдсэн. Рейтинг нь буурч байгаа Ерөнхийлөгч Жозеф Байден ажилтнуудын амь насыг аврах нийтлэг шаардлагыг хориглож байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүхийн шийдвэрийг дэмжиж, вакцины мандат нь "Эдийн засгийг цаашид сүйрүүлэх байсан" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Дээд шүүх ийм шийдвэр гаргасан явдалд бахархаж байна. "Мандат байхгүй"" хэмээн онцолжээ.

Захиргааны ажлын байрны вакцины мандат нь ажилчдыг "Ковид-19" вакцин хийлгэх, эсвэл долоо хоног бүр өөрсдийн зардлаар маск зүүж, шинжилгээнд хамруулахыг шаардаж байсан юм.

Энэ нь 100-гаас доошгүй ажилтантай ажлын байранд хамаарах бөгөөд 84 сая орчим ажилчдад нөлөөлөх байсан юм. Эсэргүүцэгчид, тэр дундаа Бүгд найрамдах намын хэд хэдэн муж, зарим бизнесийн бүлэглэл засаг захиргаа 11 дүгээр сард тавьсан шаардлагын дагуу эрх мэдлээ хэтрүүлж, хууль эрх зүйн сорилтуудыг авчирсан гэж Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргааг буруутгаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна