Японд Цүнамигийн урьдчилсан сэрэмжлүүлэг гарлаа
Тус Цүнами нь Номхон далайн эрэг дагуу, давалгааны өндөр ойролцоогоор нэг метр гэж байна. Зарим газраар гурван метр гэнэ.
Цүнамигийн сэрэмжлүүлэгийн үед унтраастай байсан радио, зурагт шууд автоматаар асдаг юм байна. Сувгийн тохируулга мөн автоматаар "NHK" болов. Зурагт гэнэт асахаар жоохон айв.
Номхон Далайн эрэг хавьцаа байгаа бүх хүмүүсийг хорогдох газар, өндөрлөг рүү явахыг анхааруулж байна. Хэрэв далайн эрэг дагуу таньдаг хэн нэгэн чинь явсан бол холбогдож анхааруулаарай гэсэн байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна