Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Өнөрбаян болон цагдаагийн газрын холбогдох удирдлага төлөөлөл уулзаж Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Зөв амтдрах ухаан төрийн бус байгууллын үйл ажиллагаатай холбогдуулан газар дээр нь ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх талаар хэлэлцэж ярилцлаа.
Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
"Амьдралын боломж бололцоо тааруу, нэн ядуу иргэдийг зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын зүгээс асарч, хөдөлмөр эрхлэх боломж олгох зэрэг олон асуудлыг дүүрэг орон нутгийн гар харалгүйгээр хийдэг. Энэ мэт сайн үйл ажиллагаа хийж байгаа байгууллага, иргэдийг дүүрэг орон нутаг өөрсдийн санаачилгаар дэмжиж, тулгамдсан асуудлыг дээд шатны байгууллагуудад уламжлах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хэрэв үл ойлголцол үүссэн бол үүнийгээ засч залруулж, очиж уулзаж нэг ойлголттой болж, дүүрэг орон нутагтаа эзэн болж ажиллах ёстой" гэсэн юм.
Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэл орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч тэдэнд хөдөлмөр эрхлэх боломж бололцоог олгодог гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна