Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
"ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААН" , 76 Хөндөх асуудал гэх мэт ТҮЦ-ний хэдээ дарамталж, томчуудыг сошиалаар нүдсэн мэт ажилладаг ганц газар бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар.
Анх энэ газрыг байдаг эсэхийг ч хүмүүс мэдэхгүй байхад алдарт тэмцэгч О.Магнай даргаар нь очиж ёстой л бензин, талхнаас эхлээд бүгдийг бодитоор хөндөж иргэд ч энэ газар их чухал, ач холбогдолтой газар гэдгийг ойлгосон байдаг. Харин 2020 оны сонгуулиас хойш тус газрыг Б.Бат-Эрдэнэ гэх "ЭРДЭНЭТ"-ийн залуу удирдаж байгаа. Тэрээр дуучин Анутай хамт ТҮЦ орж хэдэн бичил бизнес эрхлэгчдээ цар тахлын үед дарамталж, сүүлдээ бүүр "БӨӨН" хэвлэл дуудаж тавилттай лайв хийж "БЕНЗИН" шалгаад цэвэр байна гээд амжсан. Угтаа бол иргэд угаасаа ТҮЦ-ийг ямар хүмүүс ажиллуулдаг, "БЕНЗИН"-ы чанарыг тэднээр хэлүүлэлтгүй мэддэг шүү дээ.
Харин одоо тэрээр Байгаль орчны сайд болохоор дэмжигдээд инээд алдаад "Манайхан сайхан амраарай. Би сайн ажиллана, хичээнэ" гэх мэт үгсийг цахимаар шидэс хийгээд хүмүүсээс оноо авах маягтай сууж байна.
Бат-Эрдэнийг сайд болготол доошоо орсон Засгийн газрын холын зорилго юу байв?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын 4-өөс хэтрэхгүй гишүүд л "ДАВХАР ДЭЭЛ" өмсөх боломжтой болж. Үүнээс болж гадна талаас баахан "АМБИЦ", "ЗАНГАРАГ" үгүй сайд нар тавигдаж л дээ. Үүнээсээ ч болж "ДРОН НИСГЭХ", "ГАДНЫ БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХ" гэх мэт хүний санаанд оромгүй элий зүйлсийг ярьж ёстой дайны хажуугаар дажин болсон нь нууц биш. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндсэн хуулийн цэц"-ийн маргаан шийдэгдтэл түр хугацаанд кабинетдээ ядаж нэг "ПИАР"-чин сайд тавьж байж өөрийг нь унагаах хүсэлтэй галыг өөр зүгрүү чиглүүлэх ажлыг эхлүүлсэн гэх хардлага бий.
ХЭЗЭЭНЭЭС МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС САЛБАРАА УДИРДАЖ, МЕРИТ ЗАРЧИМ УТГААРАА ХЭРЭГЖИХ ВЭ?
Эцэст нь гэж хэлэхэд өнөөдрийн сонгогдсон УИХ-ын гишүүд дунд бас гайгүй залуус бий гэдгийг та бид мэднэ. Энэ дараалал Н.Учрал гишүүнээс эхлэх нь тодорхой. Түүний ганц хэлдэг зүйл нь бол "Төрийн албандаа салхи оруул, салбар салбарын манлайлагч нараа тухайн салбарт нь томилдог тогтолцоо бидэнд хэрэгтэй. Тэрнээс биш хаанаас ч хамаагүй нэг нөхөр гарч ирээд бүтэн салбар удирдаж байгаа нь төрийн албаны нэр хүнд, улсын хөгжлийг хойш татаж байна" гэх мэт үгсийг хөнддөг. Тиймээс бид шинээр томилогдож байгаа Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнийг судлахад мөн л айл болгонд байдаг JCI, НАМЗХ, гэх мэт байгууллагаар дамжсан түүх судлаач, агаарын тээврийн мэргэжилтэн аж. Уг нь мань эрийг мэргэжлээр нь ажиллуулахаар болвол Иргэний нисэхийн үндэсний төв, эсхүл Монгол Улсын Багшийн Их Сургуульд түүхийн хичээл заах боломжтой харагдана. Гэхдээ нам дагавал ам тосддог гэдгийн бэлхэн нотолгоо болж байгаа Б.Бат-Эрдэнийн хувьд сайд болсон даруйдаа "УТАА"-г арилгаж чадах уу? Эсхүл өөрөө "УТАА" болоод үлдэх үү? гэдгийг харах л үлдлээ.
Та бүхэнд түүний товч намтарыг танилцуулъя.
Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.237
Оюунэрдэнээс олигтой юм хүлээгээд нэмэргүй ээ.
Хариулах