Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
2019-2021 он хүртэл Нийслэл хотын удирдлагууд, Засгийн газар, Монгол Ардын Намынхан бүх шатанд "УТААГ АРИЛГАЛАА. АГААРЫН БОХИРДОЛ БАЙХГҮЙ БОЛЛОО" гэх үгсийг хийсгэж бүх шатны сонгуульд иргэдийн дэмжлэгийг авч байсан цаг саяхан. Гэтэл энэ жилээс эхлэн "УТАА" эргэн ирж дарга нарыг "УТАА" болгож эхэллээ. Тухайлбал өчигдөрхөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн гээд томчууд "УТАА"-наас үүдэн "УТАА" болж, араас нь Хотын Агаарын бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр холбогдох нөхдүүд ч "УТАА" болж дуусав. Огцорсон яамны удирдлагууд, хотын орлогч холбогдох нөхдүүд "САЙЖРУУЛСАН ТҮЛШ"-ний асуудлыг огт мэдэхгүй, хариуцдаг ч үгүй. Харин "Сайжруулсан түлш"-ний асуудлыг Эрчим хүчний яам бүрэн хариуцдаг. Гэтэл тэднийг яагаад унагав?
Учир нь тэд өөрсдийн мэдэхгүй зүйлсээ дураараа бурж "ТҮЛШ ИХ ТҮЛЖ БАЙГААГААС УТАА ИХ БАЙНА. ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ДРОНДОНО" гэх мэт буруу зүйлийг олон нийтэд хэлснээс болж хэлсэн үгэндээ эзэн бай гэдгийн үлгэрээр ажлаасаа чөлөөлөгджээ. Үүнийг Монголын Ардын Намын зарим удирдлагуудын хэлснээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Нийслэлийн удирдлагуудыг багтаа эмэгтэй орлогч дарга авч "ЖЕНДЕР"-ийн бодлого ханга гэж олон удаа сануулсан. Засгийн газрыг зарим сайдуудаа чөлөөлж "АМБИЦ" сайтай гал унтраачихаар нөхдүүдийг томилох ёстой гэх мэт байр суурийг удаа дараа илэрхийлж, үүнийгээ ч намын даргатайгаа зөвшилцөж чадсаны үр дүнд арга хэмжээ авахуулж чадлаа гэх мэдээлэл бий.
Засгийн газрын хувьд сайдын суудалд томилогдох хүнийг яаралтай Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж Шударга өрсөлдөөний Б.Бат-Эрдэнийг томилохоор болж УИХ-аар оруулах бол Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт одоогоор хэнийг орлогчоороо тавих талаар толгойнд нь хүний нэр байхгүй байгаа юм. Сүүлдээ бүр тэтгэвэртээ гарах болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга, Замын үүдийг зохицуулах гэж байгаад өөрөө зохицуулагдахаа шахсан Л.Эрдэнэчулууныг хотын орлогчоор тавья гээд санал тавьсан гэж байхав....
Ямартай ч одоо чөлөөлж, огцруулж болдог болчихсон ийм нээлттэй нийгэмд олигтой орлогч, тэр дундаа эмэгтэй орлогч тавихгүй бол ч Хотын дарга "ТӨВ НАМЫН ГЕНСЕКДЭЭ АЛУУЛАХ БАЙХ" гэх журмын нөхдийн үгс энд тэндгүй хөвөрч эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна