Алдарт уяач П.Сэргэлэн Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдлоо


Аюулгүй бодлого гадаад бодлогын байнгын хороогоор Элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн.

Тодруулбал, Монгол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Энэ дагуу Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилохоор болжээ. Улмаар АБГББХ-гоор дэмжсэн байна. 

Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн  нь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.

П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.

Түүний товч намтар

  • 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.
  • Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • “Ноён сүлд” группийн зөвлөх.
  • "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,
  • Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн,
  • Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн  сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
  • МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,
  • Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан,
  • Волейболын спортын мастер, 
  • Алдарт уяач,
  • 2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.2
    2022/01/18

    Спирт, спорт 2 мастер шдэ....

    Хариулах