Хятадын нийслэл Бээжин хотын оршин суугч эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ы халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд орон нутгийн эрх баригчид иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна.
Тодруулбал, уг эмэгтэйн Канадаас хүлээж авсан захидлын гадаргуу болон дотор талаас вирус илэрсэн байна. Мөн ижил багцад байсан хэдэн арван захидлыг шинжиж үзэхэд таваас нь коронавирусийн ул мөр илэрчээ.
Түүнчлэн, шинжээчдийн илрүүлсэн "Омикрон"-ы омог нь Хятадад бүртгэгдсэн тохиолдлуудаас ялгаатай бөгөөд өнгөрсөн сард Хойд Америкт илэрсэн омогтой төстэй байсан аж. Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC, AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна