Цар тахлын үед иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагыг Баянзүрх дүүрэг нөөц боломжоороо дэмжиж ажиллана


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх эмзэг бүлгийн, зорилтот бүлгийн иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай талаар холбогдох удирдлагууд, алба хэлтэст үүрэг болгосон. 

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагасаар ахлуулсан зарим удирдлагууда “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан газар дээр нь ажиллаж, шаардлагатай судалгаал явуулж, хамтарч ажиллахаар боллоо.

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хувьд өнөөдрийн байдлаар 9 ахмад, 0-16 насны 43 хүүхэд, нийт 93 хүн амьдарч байна. Эдгээр иргэдийг дэмжих, ялангуяа хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад анхаарч ажиллахыг тус газраас хүссэн.

Тэгвэл хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн мэдээллийг авах, үүний дараа ажлын байраар хангах үүднээс тодорхой ажлыг зохион байгуулна гэдгийг Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Ц.Алтанзагас хэллээ. Тиймээс шаардлагатай Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн судалгаа мэдээллийг авч тусламж дэмжлэгийг үзүүлж ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна