Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг даалгавар өглөө


УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэн, санал солилцож, Шадар сайд Ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаварыг өглөө.

Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа. 

- Ковидын талаар мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгөх, асуусан асуултанд хариулах шууд нэвтрүүлэгийг өдөр бүр тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хүргэх
- Төрийн байгуулагуудын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг бүрэн цахимаар, бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх
- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасгаж, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх
- Эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан гүйцэтгэлийн хяналтыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн аудитын хяналтыг ЭМЯ, ЭМД-ийн байгууллагад оруулах асуудлыг Ажлын хэсгийн дарга Г.Ариунбуянд хариуцуулан шийдвэрлүүлэх
- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлэх
- Цагаан сарын баярыг иргэд гэр гэртээ өнгөрүүлж, цахимаар золгохыг олон нийтэд уриалахыг тус тус үүрэг болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна