Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр дараах томилгоог хийнэ


Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгооны асуудал хэлэлцэхээр болжээ. 

Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно. С.Наранцогтын оронд тус яамны Төсвийн бодлогын газрын дарга н.Ганбатыг томилохоор болсон байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ. Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох ажээ. 

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилохоор болсон байна. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг Б.Баасандоржийн хувьд тушаал буурч байгаа хэдий ч энэхүү томилгоо нь ШӨХТГ-ыг мэргэжлийн хяналтын байгууллагатай нэгтгэх ажлын эхлэл болно гэж үзжээ. 

Зарим яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийжээ.
Тухайлбал,
-Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар (Өмнөд Солонгост Хөгжлийн бодлогоор доктор хамгаалсан),

-Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар (АНУ-д магистр),

-Сангийн яамны Төсвийн бодлогын дарга Ж.Ганбат Сангийн яамны ТНБД-аар (АНУ-д магистр),

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг яамныхаа ТНБД-аар,

-Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж МХЕГ-ын даргаар тус тус томилогджээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна