Х​ариуцлага алдсан Агентлагийн дарга Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв


Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн хүнд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь ковидын үед, мөн хил гаалийн асуудалтай үед эмийн нөөцийг бүрдүүлэх бүх боломжийг Засгийн газраас олгосон ч хангалттай бүрдүүлэлт хийж ажиллаагүй гэж үзсэн байна.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улс оронд малын гоц халдварт шүлхий гарах үед вакцинжуулалтыг цаг тухай бүрт нь эхлүүлээгүй ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. Өнөөдрийн хуралдаанаар дээрх хүмүүсийн оронд томилох хүмүүсийн асуудлыг хэлэлцээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна