Замын-Үүд рүү зорчих иргэд вакцины III тунд хамрагдана


"Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих зорчигч сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу вакцины гуравдугаар тунд хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолтоор вакцинд хамрагдаагүй эмчийн магадлагааг бичиг баримтдаа хавсаргах аж.

Мөн ПГУ шинжилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх, түргэвчилсэн шинжилгээний хариу хүчинтэй байх, 12 наснаас дээш хүүхэд шинжилгээнд хамрагдсан байх бөгөөд өөрийн биеэр бичиг баримтаа үндэслэн тасалбар захиалах шаардлагатай аж. Замын-Үүдэд ирэх иргэд https://smart.dornogovi.gov.mn/ сайтад бүртгүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна