Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хийгдсэн томилгоонууд


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон байна. Тухайлбал Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар  Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулга нарыг томиллоо.

АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛСОН

  • Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг 
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учир  албан тушаалаас нь тус тус чөлөөлжээ.

АЖИЛД ТОМИЛОХ ТУХАЙ

  • Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг 
  • Сангийн яамны төрийн нарийн бичгийг даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг

  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга
  • ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулгыг 

  • МХЕГ-ын даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг нарыг тус тус томиллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна