С.Амарсайхан: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна


Шадар сайд С.Амарсайхан хөл хорио тогтоох эсэх асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Засгийн газар, УОК өнгөрсөн зунаас хойш ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, иргэдийн хөл хөдөлгөөнийг хорих байх тал дээр анхаарч ирсэн. Тэр хүрээнд байр суурь маш тодорхой байгаа. Өчигдөр УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зарим зөвлөмжийг шийдвэр гарсан мэтээр ойлгож ташаа мэдээлэл тарсан байна лээ. Халдварын тохиолдол ихсэж байна. Тийм учраас өвгөд, хөгшид, багачуудаа хамгаалахын тулд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өдөр тутам авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байх хэрэгтэй байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл байна. Хорио саад тогтоохгүйгээр цааш явах зорилготой байна.

Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол нэмэгдэхээр байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах саналыг ЭМЯ-аас, Эрдэмтдийн зөвлөлөөс оруулж ирж байгаа. Үүнийг Боловсролын сайд, Эрүүл мэндийн яамтай УОК-ын хуралдаанд дахин танилцуулахаар болсон. Энэ тал дээр ойрын хугацаанд шийдвэр гаргана.

Сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг иргэддээ уриалж байгаа. Ах, дүү амраг садангаараа айлчилж халдварын эрсдэлд өртөн, нийтээрээ халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйгээр, цахимаар золголт хийхийг уриалж байна.

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна. Гэхдээ вакцинаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан, халдвар хамгааллын өндөр түвшинд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна