Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Зам тээврийн сайд Л.Халтар салбартай холбоотой дараах хоёр гол асуудлаар мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт, 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хариуцуулахаар боллоо. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.
Хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгасан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.62
Урдах хийж чадаагүй байж дэмий чалчаха боль халтараа
Хариулах