2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 919,221,951.74 төгрөгийн үнийн дүн бүхий 885,115 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.90%), "Дархан хөвөн" ХК (DAH +10.34%) болон "Орхондалай" ХК (ORD +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -10.00%), "Дархан хүнс" ХК (DHU -9.50%) болон "Ариг гал" ХК (EER -8.07%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,639 ширхэг нэгж эрхийг 33,540,652 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.01 хувиар буурч 41373.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,705,408,333,886.21 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна